top of page
gg234.jpeg

ҮЙЛДВЭРИЙН 
ДЭД БҮТЭЦ

Төслийн дэд бүтцийг бие даасан байдлаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Төслийн цахилгаан хангамж, усны хангамж, дулаан хангамж, хог хаягдал, бохир усны шийдэл зэргийг дараах байдлаар шийдвэрлэхээр төлөвлөжээ.

ЦАХИЛГААН 
ХАНГАМЖ

Цахилгааныхаа хэрэгцээг өөрийн дэд станцаар дамжуулж төвлөрсөн системээс авсан байна.

tsahilgaan.jpeg
camera.jpeg

ХЯНАЛТЫН
КАМЕР

7 хоногийн 24 цагийн турш ажиллах бүрэн камержуулалттай.

ДУЛААН 
ХАНГАМЖ

Тус үйлдвэрийн байрыг халаахын тулд 1.2 мвт хүчин чадалтай DZL маркийн уурын зуух суурилуулахаар төлөвлөсөн.

Уг уурын зууханд алаг толгойн нүүрс түлэхээр төлөвлөж байгаа бөгөөд оргил ачааллын үед хоногтоо 0,5 тн нүүрс түлдэг байна.

Уурын зуухнаас гарах хаягдлын тооцоог БОАЖЯ-аас 2019 онд гаргасан “Агаар бохирдуулах бодисын хаягдлын тооллого хийх аргачлал”-ын дагуу тооцож үзвэл жилд 4635 кг хаягдал гарахаар байна.

dzl.jpeg
us_hangamj_edited.jpg

УСНЫ 
ХАНГАМЖ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах “ХИЙМОРЬ СҮХБААТАР МАХ ИМПЕКС” ХХК-ийн “Мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр” нь одоогоор хэрэглээний усыг 170 м-ийн гүний худаг гарган хангаж байна. Мөн 60 тн-ын багтаамжтай усны ёмкостыг суурилуулсан бөгөөд “Дөрвөлж” ОНӨААТҮГ-ийн газартай 7 хоногт 3 удаа 1 өдрийн 20 тн-оор ус зөөх гэрээг байгуулсан байна.

ХОГ 
ХАЯГДАЛ

Тус төслийг хэрэгжүүлэхдээ хог хаягдал зайлуулах асуудлыг “Хог хаягдлын тухай” Монгол улсын хуульд заасны дагуу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын захиргаатай “Хог хаягдал тээвэрлэн зайлуулах” гэрээ байгуулж шийдвэрлэнэ.

g77_edited.jpg
bohir_us (1)_edited.jpg

БОХИР УСНЫ 
ШИЙДЭЛ

Төсөл хэрэгжих үеийн шингэн хаягдлын эх үүсвэр нь:
 

  • Төхөөрөх үйлдвэрээс гарах үйлдвэрийн бохир ус

  • Хоол бэлтгэлийн явцад гарсан бохир ус

  • Цэвэрлэгээнд хэрэглэсэн бохир ус

  • Ариун цэврийн өрөөнөөс гарах бохир ус зэрэг болно.

“Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК нь Бүгд Найрамдах Чех Улсын “Khaanzaa” ХХКийн өдөрт 10 м3 ахуйн бохир ус ба 50 м3 махны үйлдвэрийн бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай бохир усыг цэвэршүүлэх иж бүрэн систем суулгаж шийдэхээр төлөвлөсөн.

background.png

ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ

ХИЙМОРЬ СҮХБААТАР МАХ ИМПЕКС ХХК

Утас: 89838888,99108297,91912701
Майл: info@mongolianmeat.mn
Web: www.mongolianmeat.mn
Ажлын хаяг: Монгол улс, Улаанбаатар хот БЗД 12 хороо

Үйлдвэрийн хаяг: Сүхбаатар аймаг, Баруун Урт сум, 8-р баг, Хайлааст үүдэн-1 гудамж 105 тоот

bottom of page