top of page
Screen Shot 2023-01-16 at 7.33.22 AM.png

ХАЯГ
БАЙРШИЛ

Group_edited.png
Group 1.png

ҮЙЛДВЭРИЙН БАЙРШИЛ

“Хийморь Сүхбаатар Мах Импекс” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр” төсөл нь Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын 8-р багийн Хайлааст үүдэн-1 гудамжны 105,103,101 тоотод байрлах нийт 20000 м2 хэмжээ бүхий газарт байрлана.

ФИЗИК ГАЗАРЗҮЙ

Газарзүйн байршлын хувьд Монголын Дорнод талын их мужид багтах бөгөөд нийт нутгийн 78.3% тал хээрийн бүсэд, 21.7% нь говийн бүсэд багтдаг. Говь хээрийн бүсэд хамрагдан, нийт 8228.7 мян.ам дөрвөлжин километр уудам нутаг дэвсгэрийг эзлэн оршдог. Тус аймгийн нутаг дунджаар далайн түвшнээс дээш 800-1200 метр өндөрт, хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 1778 метр өргөгдсөн Шилийн богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 790 метрт өргөгдсөн Хонгорсумын нутаг Байшинтийн орчим хотгор юм.Сүхбаатар аймгийн нутаг нь гадаргын хувьд ихэнхдээ талархаг байдалтай. Ландшафтын мужлалтаар ихэнх нутаг нь Дагуур-Монголын хээрийн их мужид хамрагдах хэдий ч Төв Азийн заримдаг цөл, цөлийн их мужийн нутаг зүүн хэсгээр тохиолдоно.Тус аймгийн хойт хэсэгт дундаж , нам уулсын түвшинд орших уулын хээрийн ландшафтууд, дунд хэсгийн талархаг нам газраар хээр, хуурай хээрийнландшафт, зүүн өмнөд хэсгээр цөлжүү хээрийн ландшафт зохилон тархдаг байна. Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд орших төслийн талбайн район далайн түвшнээс дээш 930-966 метрийн үнэмлэхүй өндөрт байрлах бөгөөд талбайн гадарга харьцангуй тэгш, налуу 0-1,5 градусын налуутай байна.

УУР АМЬСГАЛ

Баруун-урт сумын нутаг нь хуурай дулаавтар уур амьсгалтай бүсэд багтдаг. Хуурай хөрснөөс агаарт уурших чийг бага учраас жилийн дулаан улирлын дундаж харьцангуй чийгшил 45-65% байдаг. Тус сумын нутагт олон жилийн дунджаар 200,6 мм тунадас орох боловч гантай жил 101,5-111,5мм болж эрс багасдаг байна. Хүйтэний улирал болох 1-3,10-12-р саруудад хамгийн бага тунадас дунджаар 1,5- 10,5мм ,дулааны улирал болох 4-09 саруудад дунджаар 4,9-56,7мм тунадас ордог байна. Баруун урт хот орчмын салхины дундаж хурд 2,7-4,6м/с байдаг.Салхины горимын явцаас хархад хавар , намартаа салхины хурд ихсэж,зун өвөлдөө буурдаг зүй тогтолтой байна. Салхины зонхилох хурд Баруун хойноос 37,1%, Баруунаас 17,8% Зүүн хойноос14,5%-тай ихэвчлэн салхилдаг. Цаг агаарын онц аюултай үзэгдэл болох 40м/с дээш хүчтэй салхи хавар 4,5-р сард ажиглагддаг боловч нийт хүчтэй салхины 2%-г эзэлдэг. Харин 3,4-р сард 16м/с дээш хүчтэй салхи 15-23 орчим өдөр ажиглагддаг нь тус сумын нутаг салхи шуурга ихтэй бүс нутагт хамрагддаг байна. Хүйтэний улирлын агаарын дундаж температур /2,1 /хэмээс /- 21,3/ 0 градус хүйтэн байдаг ба Баруун урт сум орчмоор 1,2-р саруудад агаарт хамгийн /миниум/ хүйтэн нь / -25,9/ - /-32,5 / градус орчим хүрч хүйтэрдэг.

background.png

ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТ

ХИЙМОРЬ СҮХБААТАР МАХ ИМПЕКС ХХК

Утас: 89838888,99108297,91912701
Майл: info@mongolianmeat.mn
Web: www.mongolianmeat.mn
Ажлын хаяг: Монгол улс, Улаанбаатар хот БЗД 12 хороо

Үйлдвэрийн хаяг: Сүхбаатар аймаг, Баруун Урт сум, 8-р баг, Хайлааст үүдэн-1 гудамж 105 тоот

bottom of page